ХѲВД – Ойд хөвдийн ач тус нь маш их. Тэрбээр ус чийгийг нэгэн хэмд барьж, мөнх цэвдгийг гэсэлтээс хамгаалахаас гадна ойн дулаан, чийгийн тэнцлийг хадгалснаар модны ургах нөхцлийг хангана.Хөвдийг хамгаална гэдэг нь ойг хамгаалж буй хэрэг юм.

ХУС – Хус нь 5 сарын эхээс дунд хүртлэх хугацаанд өөрийн бүтэн жилийнхээ идэш тэжээлийг нөөцөлдөг байна. Гэтэл энэ хугацаанд хусны шүүсийг эрүүл мэндэд тустай хэмээн хальсыг нь цоолон гоожуулж явах явдал элбэгшжээ.Хэдийгээр хусны шүүс нь хүний биед тустай боловч илүүдэл шингэн биш бөгөөд өөрийнхөө ургалтад хэрэглэдэг амин чухал шаардлагатай “цус” нь юм.

ХУШ – Хушин ой нь хэрэм, жирх, ойн шувууд, баавгай, хандгай, гахай зэрэг зэрлэг амьтны амьдрах орчин, орон гэр болохоос гадна тэнд зөгийн бал, жимс жимсгэнэ, эмийн ургамал гээд экологийн болон эдийн засгийн ач холбогдолтой зүйлүүд асар олон.Иймд самар түүхдээ мөчрийг нь гэмтээхгүй, залуу модыг огтлохгүй байх нь хушийг нэг удаа огтолж түлэхээс илүү их эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг хүн бүр мэдэх нь чухал.