Дэлхийн Цэцэрлэгт Хүрээлэн Монголд

WORLD GARDEN IN MONGOLIA

Он цагийн тэмдэглэл

2018
2018/02/17 at 9:46 PM
Нарны эрчим хүчээр ажиллах насос
Бид нарны эрчим хүчээр ажилладаг насостой болход ойртож байна. Өчигдөр шинийн 2 нд экологийн мэргэжлийн сургуулийнханд ажлаа танилцууллаа. Тэд бидэнтэй хамтрахаар энэ жил ирнэ. Бид мод тарих ургуулах нь сайхан ажил гэж энэ хүмүүс үзэж байна. Миний зарим нэг ахан дүүс монголдоо мод тарих нь дан ганц миний хувийн ажил мэт бодохоо удахгүй болих байхаа. Монголчууд бид нэгдэж нэг зорилготой ажиллаж амьдарч чадвал дахин дэлхийн шилдэг үндэстэн болно.  
2018/02/08 at 10:55 PM
Герман улсын Хамбүрг хотод байрлах “Facebook”-н төв рүү орж үзлээ
58 мрд. долларын үнэлгээтэй компаны Германы салбар нь харилцах утас ч үгүй юм байна. Гайхмаар юм. Фэйсбүүкийн Европын төв нь Ирландын Дублинд байдаг юм байна. Минут сэкүндийг нь тохирсон байсан мэт фэйсбүүкийн ажилтантай таарлаа. Мод тарих ажлыг өвөг дээдсүүд, уул усны эзэд үргэлж дэмжиж байх шиг байна. Бид Монголчууд хайрханаа сайхан ойжуулж чадна.
2016
2016/03/25 at 8:51 PM
Хашааны шонгууд худалдаж авав

Du lernst den Baum kennen, wenn du dich an ihn lehnen willst.

Цөлжилт зөвхөн говьд л болоод байгаа юу?

Улаанбаатарт бидний мод тарьж услаж байгаа Баянзүрх хайрханд ч цөлжилт буюу хөрсний талхилалт, эвдрэл, элэгдэл нүдний өмнө өрнөж байна.
Хашааны дотор хамгаалсан учир мод ,өвс ургамлын төрөл зүйл баялаг байхад хашааны гаднах өвс ургамал түймэрт өртсөн мэт тарчиг, төрөл зүйл нь аймшигтай цөөрсөн байгааг харж болно.
Энэ жил хашаагаа томруулж мод тарихийн өмнө хэдэн жил хөрсийг нь амрааж, өвс ургамал ургаж, сүүдэр, чийг бүрэлдэх нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байгаа.
Мод тарихад нөхцөлийг нь бүрдүүлэх гэдэг маш чухал ажил байдаг.

read more

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ – ОЙН ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ 2007 оны 05 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ОЙН ТУХАЙ (шинэчилсэн найруулга) НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн  зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, эзэмших, зохистой ашиглах, нөхөн...

read more