Skip to content

Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монгол

“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төслийн зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зүүн захад байрлах Баянзүрх хайрханыг ойжуулах юм (дараах google Earth танилцуулгыг мөн үзнэ үү эсвэл Google-ийн газрын зураг). Монгол улсын иргэн бүр эх орныхоо байгаль орчны төлөө хамтран ажиллахыг зорьж байгаа. Энэхүү төслийг Монгол улсынхаа байгаль орчны асуудалд анхаарч, шийдвэрлэхийг хүсч буй Эрдэнэчулуун санаачилсан.

“Баянзүрх” хайрхан нь 1989 он хүртэл шинэс бүхий ой модоор бүрхэгдсэн байв. Хяналтгүй хууль бусаар мод бэлтгэх, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж Баянзүрх хайрханы 420 га газрын ой бүр мөсөн үгүй болсон. Улаанбаатар хотын хүн амыг усаар хангаж буй Туул голын усыг сэлбэж байгаа олон гол горхинууд 4 уулынхаа ой модтой хэсгээс эх авдаг. Тиймээс Баянзүрх хайрханыг нөхөн сэргээж ойжуулах нь төслийн гол зорилго бөгөөд байгалийн тэнцвэрт байдал, хүрээлэн буй орчин, хүн амын амьдрах орчны чанарыг сайжруулах чухал нөлөөтэй юм.

Төсөл нь дэлхийн ойжуулалтын стандартын дагуу хийгдэх зорилготой байгаа учир мэргэжилтнүүдээр техник эдийн засгийн үндэслэл, үнэлгээг хийлгэсэн. Ойжуулалт, нөхөн сэргээлтийг хийхийн өмнөх бэлтгэл ажлуудыг 2015, 2016 онуудад Герман улсын ойн инженер Манфрэд Фэспэрийн ажлийн дүгнэлтийг үндэслэн эхэлсэн. Төслийн талбайн ойжуулалтыг эхний ээлжинд 285*193 м/кв талбайд салхины хамгаалалттай, дуслын системийн усалгаатайгаар 1080 шинэс, 8440 хайлаасыг ногоон суварга хэлбэрээр тарьж эхэлсэн. Энэ талбайг суварга хэлбэрээр тарьж дуслын системээр усалж байгаа нь бусад аймаг дүүрэг суманд загвар үзүүлэн болж болох юм. Энэхүү туршилтын буюу прототип бүхий ойжуулалтын ажлын үр дүнд “Баянзүрх” уулыг бүхэлд нь одоо хүртэл байгаа олон тооны үхсэн, цэвэрлэсэн модны хожуул дээр суулгац тариалах замаар ойжуулах шаардлагатай байна.

Монгол орны 82 хувийг эзлээд байгаа цөлжилтийн эсрэг бүх нийтийн анхаарал болон оролцоог нэмэгдүүлэн цөлжилтийг бууруулахын төлөө хэрэгтэй мэдлэг, туршлагыг хуваалцах, иргэн бүрийг энэхүү ажилд өөрсдийн хувь нэмэрээ оруулахыг уриалан ажилласаар байна. Мөн Монгол улсад ирж буй жуулчин бүр дэлхийн дулаарлын эсрэг, хүлэмжийн хийг бууруулахад өөрийн хувь нэмэрээ оруулж мод тарих боломжийг бид олгож байгаа. Төслийг зөвхөн сайн дурын хандив, иргэдийн тусламжтайгаар санхүүжүүлдэг. Нөхөн сэргээлт, ойжуулалтанд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс авахуулаад, хувь хүмүүс болон албан байгуулага, аж ахуйн нэгжүүд дэмжин оролцсоор байна.

Одоогийн хийж буй үйл ажиллагааны талаархи мэдээллийг Facebook хуудаснаас авна уу.

impressum-legal-disclosure privacy disclaimer contact