Бид нарны эрчим хүчээр ажилладаг насостой болход ойртож байна. Өчигдөр шинийн 2 нд экологийн мэргэжлийн сургуулийнханд ажлаа танилцууллаа. Тэд бидэнтэй хамтрахаар энэ жил ирнэ. Бид мод тарих ургуулах нь сайхан ажил гэж энэ хүмүүс үзэж байна. Миний зарим нэг ахан дүүс монголдоо мод тарих нь дан ганц миний хувийн ажил мэт бодохоо удахгүй болих байхаа. Монголчууд бид нэгдэж нэг зорилготой ажиллаж амьдарч чадвал дахин дэлхийн шилдэг үндэстэн болно.