Өнгөрсөн жил бид гадаадад амьдардаг монгол хүүхдүүдийг эх орондоо амьдардаг найзуудтай болгох зорилготой Хүүхдийн танин мэдэхүйн хөдөлмөр зусланг байгуулахаар 2022 онд эхлүүлээд байгаа билээ. Зусландаа байршуулах тоглоомын талбайн тоглоомуудыг ном журмаар нь хэрхэн хийдгийг сурч байна. Энэ жил бид анхны тоглоомуудаа хийж эхэлнэ. Баянзүрх хайрханд мод тарихаар ирсэн хүүхдүүд эцэг эхийн хамт тоглодог тоглоомын талбайг бүтээн байгуулна. Эрүүл агаарт, эрүүл модон тоглоомоор хүүхдүүдээ тоглуулж, гар утас, компьютер, интэрнет, аллергинаас холдуулах эцэг эх олон л биз дэ?