Skip to content

“Хориотой аялал” номын орчуулга

Зохиолч Петер Вензирски “Хориотой аялал” хэмээх уг номыг хуучин зүүн Германы иргэн Йенс Кийслингийн бодит түүхээс сэдэвлэн бичсэн бѳгѳѳд Берлиний хана нурсны 30 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” тѳслийн ахлагч Дуламжавын Эрдэнэчулууны санаачилгаар Улаанбаатар хот дахь ХБНГУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр Монгол хэлрүү орчуулж уншигчдын хүртээл болгожээ. Тус номонд Йенс Кийслинг Зүүн Германаас эхлэн зүүн Европын орнуудаар дамжин Орос, Монгол, Хятад болон бусад олон орноор дүрвэж явсаар баруун Германд хэрхэн буцаж ирсэн талаарх сонирхолтой түүхийг ѳгүүлнэ. Энэхүү номыг та Интерном  ( internom.mn )   болон Монсудар   (monsudar.mn) номын дэлгүүрээс 19.900 тѳгрѳгѳѳр худалдан авах боломжтой.

2014, 2015 онуудад Герман улсад зохион байгуулагдсан хэд хэдэн үзэсгэлэн дээр Йенс Кийслингийн  хүнд хэцүү бѳгѳѳд адал явдалт аяллын тухай зургуудыг олон нийтэд дэлгэн харуулсан байна. Харин одоо “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” тѳслийн хүрээнд тухайн үеийн (1987 он) хүрээлэн буй орчин болон байгаль цаг уурын нѳхцѳл байдлыг ѳнѳѳ үеийнхтэй харьцуулсан зургуудаар дахин шинэ үзэсгэлэн гаргахаар зорьж байна. Үүнээс гадна “Хориотой аялал” номноос сэдэвлэсэн сурвалжлага болон баримтат кино хийхээр тѳлѳвлѳж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

impressum-legal-disclosure privacy disclaimer contact